АЛТАН ГАХАЙ

Алтан Гахай нь 2020 оны 8-р сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хэрэглэгчдэдээ чанартай, эрүүл, шинэхэн гахайн махыг боломжийн үнээр хүргэх зорилготой ажилладаг.

Манай хамт олон нь Солонгос улсад ажиллаж, амьдарч байхдаа хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Монгол Улсад Солонгос стандартын дагуу боловсруулсан сангёбсаль болон гахайн хүзүүний махыг зузаан, нимгэн төрөл бүрийн зүсэлтээр бэлтгэн нийлүүлдэг.

Бид 10-р хороолол дахь нэрийн дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрийн салбараар дамжуулан хувь хүн, хүнсний дэлгүүр, ресторан, хоолны газар болон орон нутгийн хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хүргэн үйлчилж байна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн, чанар, шударга үйлчилгээ, найдвартай хамтын ажиллагааг бидний үнэт зүйл болгон ажилладаг.