Бусадтай хуваалцах

Мах сонгоход өгөх зөвлөгөө
- Махны ширхэг салах ёсгүй. Хэрвээ махны ширхэг салж байвал удсан эсвэл норгосон мах гэсэн үг юм.
- Мах биетэй байх ёстой буюу бараг хуурай байх ёстой. Алганд наалдахгүй, гарнаас гулгахгүй байна.
- Махыг зүсэхэд гадна, дотор хэсэг адилхан өнгөтэй байх ёстой.
- Мах зүсэхэд элдэв зүйл мэдрэгдэж байвал ямар нэгэн шимэгч хорхой эсвэл гадны биет орсон болохыг илтгэнэ.
- Махны өнгө хэт хар биш хэт цайвар ч биш байх ёстой. Толботой бол удсан мах гэсэн үг юм шүү.
- Өөх, мах нь бие биенээсээ салаагүй байх ёстой, өнгө нь цайвар ягаан, зүсэхэд бараг цус урсахгүй байна.
- Үнэр анхаарах ёстой. Хөнгөн, зөөлөн үнэртэй байна.