Lock&Lock Suit Frypan Set 2P (22+26cm)

113,400₮
Богино тайлбар
Lock & Lock нь дөрвөн талдаа түгжээтэй агаар нэвтрүүлдэггүй савнаас эхлээд төрөл бүрийн гал тогооны хэрэгсэл үйлдвэрлэдэг өргөн хүрээний ахуйн барааны компани бөгөөд энэ салбартаа №1 брэнд юм.

Бүтээгдэхүүний онцлог

  • Өргөн суурьтай (full induction base) тул индукц плиткан дээр маш хурдан халаана
  • Богино, халуунд тэсвэртэй резинэн бүрээстэй бариул нь гулсахаас хамгаалж, зөөлөн баригдана. Мөн хоол хийх зайг нэмэгдүүлж, ширээний үзэмжийг сайжруулна
  • 3мм-ийн оновчтой зузаантай тул ёроол гажих, хальтрахаас сэргийлж аюулгүй хэрэглэнэ
  • Хадгалах үед зай хэмнэж, эмх цэгцтэй байрлуулж болно
  • Бүх төрлийн галын эх үүсвэр дээр ашиглах боломжтой (индукц, цахилгаан, хий, керамик плитка). (Аяга таваг угаагчид хийхийг зөвлөхгүй)
  • PFOA FREE & PFOS FREE (хорт бодис агуулаагүй бүрхүүл)

Бүтээгдэхүүний үзүүлэлт

  • Брэнд: Lock&Lock
  • Өнгө: Ногоон
  • Багц:
  • 22см мульти хайруулын таваг × 1
  • 26см хайруулын таваг × 1
  • Хэмжээ:
  • 22см (36 × 22.7 × 7.4 см)
  • 26см (41.6 × 26.7 × 5.4 см)
  • Материал:
  • Хөнгөн цагаан (дотор тал – фторполимер бүрхүүл)
  • Үйлдвэрлэсэн улс: Хятад

Анхааруулга

  • Анх хэрэглэхийн өмнө зөөлөн губка, саармаг угаалгын бодисоор угаана
  • Хүчтэй цохилт өгөхөөс зайлсхий
  • Хоол хийсний дараа халуун үед нь шууд усанд хийх, угаах нь бүтээгдэхүүнийг гэмтээж болзошгүй тул хөрсний дараа угаана
  • Энэ нь хоол хийх зориулалттай сав тул хоол хадгалахдаа өөр сав хэрэглэнэ
  • Хоосон савыг удаан халаах нь ашиглалтын хугацааг багасгаж, галын аюул үүсгэнэ
  • Металл хэрэгсэл, ширүүн үрэгч (steel wool) ашиглахгүй — бүрхүүлийг гэмтээж болзошгүй
  • Бариулын боолт сулрах тохиолдолд отверткоор сайтар чангална
  • Богино долгионы зуух, шарах шүүгээ, аяга таваг угаагчид хийхгүй
  • Хоол хийх явцад бариул халж болзошгүй тул анхаарна
  • Хэт их гал дээр удаан хэрэглэх нь бүтээгдэхүүнийг гэмтээж болзошгүй
  • Дулаан дамжуулалт сайн тул дунд болон бага гал дээр урьдчилан халаахыг зөвлөж байна
  • Өндөр температурт удаан хэрэглэхэд бариул (термореактив давирхай) гэмтэж, үнэр гарах, хэлбэр өөрчлөгдөх, гэмтэл учрах эрсдэлтэй тул болгоомжтой хэрэглэнэ
  • Хоол хийх явцад уур гарч түлэгдэх эрсдэлтэй тул анхааралтай хэрэглэнэ


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл